- 2025-05-16
ШУТҮЗ-өөс 2022 оныг аймаг, нийслэлийн шинжлэх ухааны зөвлөлийг байгуулах, үйл ажиллагааг нь жигдрүүлэх чиглэлд анхааран ажиллахаар төлөвлөгөөндөө тусгаж ШУТҮЗ-ийн анхдугаар хурлаар батлуулсан. Төлөвлөгөөний хүрээнд аймгуудтай холбогдон ажиллах зарим аймгуудад хүрэлцэн очиж хамтарсан семинар, хурал, зөвлөгөөн хийх, цахимаар ажиллах зэргээр мэргэжил арга зүйн туслалцааг ЗДТГ-ын Боловсрол, шинжлэх ухааны газарт үзүүлэн ажиллаж байна.
2022.06.13-2022.06.16 өдрүүдэд Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Мөнхбат Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, БШУ-ны газарт ажиллаж, тус аймгийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн ололт амжилттай танилцаж, ШУТ-ийн зөвлөл, зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нартай уулзалт хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллалаа.