“Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, яамдын шинжлэх ухаан, технологийн зөвлөлүүдийг чадавхжуулах зорилтын хүрээнд яамдын ШУТ-ийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт зориулсан уулзалт семинарыг 2022 оны 04 дугаар сарын 01-ний өдөр тус зөвлөлийн ажлын алба болон Батлан хамгаалах яам, БХЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хамтран зохион байгууллаа.
Уулзалт, семинарыг нээж БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа болон БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох үг хэлэв.
Семинарыг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарын бичгийн дарга доктор, профессор С.Мөнхбат удирдан явуулж, “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл болон яамдын ШУТ-ийн зөвлөлийн үйл ажиллагааны уялдааг хангах асуудал”, “Шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэлийн бодлого, зорилт, 2022 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ”, “Улсын захиалгатай төсөл, цөм технологийн төслийг оновчтой захиалах, хэрэгжилтийг хангах асуудал”, “Батлан хамгаалах яамны ШУТ-ийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа”-ны талаар тус тус хэлэлцэж, санал солилцлоо.