Image

“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аян Говь-Алтай аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

 “Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аян Говь-Алтай аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

   БШУЯ-наас санаачлан зохион байгуулж буй “Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аяны ээлжит арга хэмжээ 2023 оны 3 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо Алтай чуулгын байранд амжилттай зохион байгуулагдлаа. Тус аян нь  орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар баримталж буй төр, засгийн бодлого, шийдвэрийг сурталчлах, шинжлэх ухаан, технологи, инновацийн соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны шинэ мэдлэг, инновацийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийг хөгжүүлэхэд нутгийн захиргааны байгууллага, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бэхжүүлэх зорилготой юм. Уг арга хэмжээнд Улаанбаатар хотоос БШУЯ, ШУТҮЗ, ШУА болон МУИС, ШУТИС, ХААИС зэрэг төрийн томоохон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, гарааны компанийн төлөөлөл, Говь-Алтай аймгийн олон зуун иргэд идэвхтэй оролцлоо.

  

    Аяныг нээж Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар үг хэллээ

    

     Аяны хүрээнд “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдсан. Энэхүү хуралд БШУЯ, ШУТҮЗ, ШУА, Говь-Алтай аймгийн ЗДТГ, БШУГ болон МУИС, ШУТИС, ХААИС зэрэг төрийн томоохон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, гарааны компанийн төлөөлөл, орон нутгийн иргэд оролцлоо. БШУЯ-ны ШУТБИХБХЗГ-ын дарга Д.Баттогтох болон ШУТҮЗ-ийн ахлах шинжээч Б.Лхагвадорж нарын 10 гаруй хүн илтгэл тавьж хэлэлцүүлсэн. 

  Энэ үеэр инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж, 20 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниуд эрдэм шинжилгээний ажлын үр бий болсон инновацийн бүтээгдэхүүнээ нутгийн иргэдэд танилцууллаа. 


    Мөн “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдлыг бууруулахад орон нутгийн иргэд, захиргааны байгууллагуудыг шинжлэх ухааны мэдээлэлд тулгуурлан бодлого боловсруулах аргазүйд сурган чадавхжуулах нь” төслийн нээлт зохион байгуулагдлаа. 


 МТҮП-аас “Миний кодын эхлэл” Хакатон зохион байгуулж, энэхүү арга хэмжээгээрээ хөдөө орон нутгийн залууст мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьжээ. Говь-Алтай аймгийн 16-34 насны залуучуудын дунд Старт ап менторшип хөтөлбөрийг цахимаар явуулж, бүртгүүлсэн залуучуудаас эхний өдрийн сургалт, хэлэлцүүлэгт оролцох 50 залууг сонгон ерөнхий сэдвүүдээр мэдээлэл өгч, гарааны бизнесийн шинэ санааг хэлэлцүүлэв.


     “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд орон нутгийн захиргааны байгууллага шинжлэх ухааны байгууллагуудтайгаа бүх талаар хамтран ажиллах боломж нөцөлийг эрэлхийлсэн, мэдлэг мэдээлэл, арга туршлагаа солилцох, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх,  шинжлэх ухааны шинэ мэдлэг, үр дүн, инновацийн ололт амжилтыг орон нутагт сурталчлан таниулах, аливаа тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх арга замд суралцах, шинжлэх ухаан, технологи, инновацийн соёлыг төлөвшүүлэх үндэс суурийг тавьсан ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.