Image

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлөөс яамдын болон 21 аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт зориулсан цахим уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Мөнхбат удирдан явуулж, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцсан асуудлууд болон ШУТҮЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав.

Цахим хэлэлцүүлгийн хүрээнд ШУТҮЗ болон яам, аймаг, нийслэлийн шинжлэх ухааны зөвлөлийн үйл ажиллагааны нэгдмэл байдал, ажлын уялдаа, хамтын ажиллагаа, орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацыг сурталчлан таниулсан аяныг зохион байгуулах, боловсон хүчнийг чадавхжуулах, сургалт, семинар хийх зэрэг цаашдын үйл ажиллагааны талаар ажил хэрэгч санал өрнүүлж ярилцлаа.