Image

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” ФОРУМ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА


"Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулья -2022" аяны дөрөв дэх арга хэмжээг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааг "Тогтвортой хөгжлийн зорилго-Шинэ сэргэлтийн бодлого" сэдвийн хүрээнд зохин байгуулж байна. Энэхүү арга хэмжээний зорилго нь Монгол Улсын засгийн газраас дэвшүүлж буй шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэхэд оршиж байгаа юм.
Форумыг БШУЯ, ЭЗХЯ, Соёлын яам Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус арга хэмжээнд Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор, профессор С.Мөнхбат “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, нийслэл, аймгийн шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн үйл ажиллагааны уялдааг хангах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн оролцож байна.
Форумын үеэр Дархан-Уул аймаг, Шинжлэх ухааны академтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Тус арга хэмжээнд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, мэдээллийн технологийн болон гарааны компани зэрэг 40 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагаагаа орон нутагт нутагшуулах, хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцохоор оролцож байна.