- 2025-05-16
Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөс аймаг, нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдтэй онлайн уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ. Уулзалт хэлэлцүүлгээр аймаг, нийслэлд шинжлэх ухаан, технологийн зөвлөл байгуулагдаж байгаатай холбогдуулан шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого эрх зүйн орчин, ШУТҮЗ болон аймаг, нийслэлийн шинжлэх ухааны зөвлөлийн үйл ажиллагааны нэгдмэл байдал, ажлын уялдаа, зөвлөл байгуулах, зөвлөлийн үндсэн чиг үүрэг, цаашдын үйл ажиллагааны талаар ажил хэрэгч санал өрнүүлж ярилцлаа. Засгийн газрын 299 дүгээр тогтоол, ШУТҮЗ-ийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймаг, нийслэлд шинжлэх ухааны зөвлөл байгуулагдаж байна.