- 2025-05-16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Шинжлэх ухаан, технологи, инновац” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний зөвлөгөөнийг нээхдээ хэлсэн үгийг товч дурдвал:
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргахад өндөр ур чадвартай мэргэжлийн боловсон хүчин, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагууд, дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа, манлайлал нэн чухал байна";
"Эрдэмтэн судлаачдын бүтээл, шинжлэх ухааны амжилт, ололт, үйлдвэрлэл практикт амжилттай нэвтэрч, шинжлэх ухаанд суурилсан төрийн бодлого оновчтой байх нь энэ салбарын хөгжлийн тулах цэг ";
“Түүнчлэн их, дээд сургуулиуд, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийн сургалтын хөтөлбөр, суралцах орчныг олон улсын жишигт хүргэж, зах зээлийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн бодлоготой уялдуулан мэргэшсэн хүний нөөцийг яаралтай бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх”;
“Төр засаг нь шаардлагатай судалгаагаа эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиуддаа захиалдаг, санхүүжүүлдэг, судалгааны үр дүнд суурилж төрийн бодлогыг шинжлэх ухаанд суурилан тодорхойлж, хэрэгжүүлэх ёстой. Монгол төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурласан байх, шинжлэх ухааныг улстөржүүлж огт болохгүй”;
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилтыг ханган, хэрэгжүүлж, хүнсний хувьсгалыг амжилттай хийхэд дараах чиглэлээр эрдэмтэн мэргэд, судлаачид идэвх санаачилгатай, үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Үүнд:
Эх сурвалж: https://president.mn/24077/