- 2025-05-16
Боловсрол, шинжлэх ухааны сайд, ШУТҮЗ-ийн дарга Л.Энх-Амгалан өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Тэрээр төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын явцтай танилцах юм.
Засгийн газрын тогтоолоор Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд салбарын сайд манай аймагт ажиллаж төрийн өмчийн их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан, тэдгээрийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулна.
Засгийн газраас олон улсын түвшинд сургалтын чанараар хүлээн зөвшөөрөгдөх, үндэсний хэмжээнд тэргүүлэх их сургуулиудыг бий болгох зорилгоор төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт үе шаттайгаар дараах байдлаар хөгжүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнд,
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллана | Erdenetinfo