ХХААХҮЯ-наас Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөнийг 2022.06.27-ны өдөр зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөний хүрээнд дараах илтгэлүүд болон зөвлөмжийг танилцуулна, үүнд:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийн асуудалд;
- Хүнсний салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн өнөөгийн байдал, цаашдын хандлага;
- Хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн өнөөгийн байдал, цаашдын хандлага;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит Грантын шагнал гардуулах ёслолын ажиллагаа;
- Мал аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн өнөөгийн байдал, цаашдын хандлага ;
- Мал аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн өнөөгийн байдал, цаашдын хандлага;
- Газар тариалангийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн өнөөгийн байдал, цаашдын хандлага;
- Газар тариалангийн механикжуулалтын түвшин, түүнийг нэмэгдүүлэх цаашдын боломж;